6+
Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд

Бесплатный фрагмент - Лам нарт тохиолдсон 43 гайхалтай түүхүүд

Объем: 80 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Балбар лам нохой хоёр

Хүн өөрийн хүсэл шуналаас татгалзаж,

Өөрийн БИ –г номхотгож байвал

Тэр өөрөө өөрийнхөө эзэн нь болж

Өөрийн БИ-г олно.

Будда Шагжамун.

Бурядын ард түмэнд төвдийн анагаах ухаанаар анагаагч Балбар лам гэж хүн байдаг — Ямар маарамба гэж санана! Тэр бүх л амьдралаа эмчлэх шинжлэх ухаанд суралцаж байгаа нэгэн. Мөн тэрээр 253 тэр дундаа гэрлэхгүй, ганц бие явах сахил саваар хүртсэн Буддын шашны лам, — гэлэн хүн юм.

Улааны комиссарууд Сибирьт хэлмэгдүүлэн орж ирж тэдэнтэй санал зөрсөн хүмүүс ба шашны хүмүүсийг баривлах буюу буудан алж эхлэхэд Балбар лам хөрш Хятад орон руу явахаас өөр аргагүйд хүрэв. Тэнд тэрээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчлэх буюу өөрийн тангарагыг хатуу дагаж байв. Хятадад ч коммунистууд эрх мэдлийг гартаа авсан цаг үе ирэхэд зугтах газар үгүй болов. Шинэ засаг бүх шашин шүтлэгийг худал хуурмаг зүйл харин шашны хүмүүсийг «хөдөлмөрч ард түмний дайсан» гэж зарлав. Энэ бүхнийг энгийн ард олон урьд нь шашин шүтлэгт ямар хүч, хайр, итгэлээр хандаж байсан шиг коммунист удирдагч нарт тийм байдлаар итгүүлэхийн тулд хийжээ. Балбар лам өөртөө тустай байшин барин амьдарч, тэндээ залбирал уншин цаг хугацааг өнгөрөөдөг болов. Өөртөө анхаарал татуулахгүй нь тулд тэр тахилаа нуужээ, харин залбиралаа тэр тэгэхдээ тэргүй цээжээр мэддэг байлаа.

Нэгэн өдөр хятадын коммунистууд түүн дээр ирж түүнийг «дайсны шашин шүтлэгийг» шүтдэггүй гэдгээ батлахыг шаарджээ.

— Чи яагаад энд ганцаараа амьдарч байгаа юм? Чи гэрлэхгүй, ганц бие явах тангарагаа дагсан хэвээр л байна уу? Гэж хятадын коммунист ёжлон асуухад

— Үгүй ээ. Гэрлэе гэж хүссэн ч царай муутай юм байлгүй нутгийн нэг ч бусгүй надтай хамт амьдрахыг хүсэхгүй байна. Гэж Балбар лам хариулав.

— Гэр бүлтэй болоход чинь чамд нэг сарын хугацаа өгье, тэгэхгүй бол буудуулах болно шүү гэж түүнд ууртай санууллаа.

Балбар лам бодолд дарагдлаа. Ламын сан санваар хүртэж байхдаа тэр гэр бүлтэй болохгүй, гэр бүлийн эцэг хүнд зайлшгүй тохиолддог зөвхөн өөрийн гэр бүлийн ашиг сонирхлын төлөө биш харин хүн бүхний төлөө адил зүтгэнэ гэж тангарагласан билээ. Бодолд дарагдсан чигтээ тэр өөрийн олон хүүхэдтэй хамаатан руугаа явлаа.

— Ах минь надад хэлээч! Та ийм олон хүүхэдтэй хүн, энэ хэцүү үед тэднийг тэжээх их л хэцүү байхдаа

— Харин тиймээ! Бид нар 70 үхэртэй байсан, коммунистууд «Ядуу хүмүүс идэх юмгүй байхад чи бусдаас баян амьдарч байна» гэж хэлээд л бүгдийг нь аваад явсан. Өөрсдөө миний малаар цэргээ хооллосон байж таарах вий. Бидэнд хамгийн муу үнээг үлдээсэн, тэр нь сүү ч өгөхгүй шүү. Би одоо хүүхдүүдээ яаж тэжээх болж байна? Яаж турсныг нь хар л даа, нүд л үлдсэн байгаа биз — гэж ах нь зовлонгоо хуваалцав.

— Би танаас нэг юм гуйх гэсэн юм. Надад нэг хүүгээ өгөөч. Би өөрөө хүүхэдгүй хүн, харин нэг хүүг би хооллож бас сургаж чадна шүү.

— Нэг гэр бүл юм чинь чи ав ав — гэж ах нь зөвшөөрөв.

Балбар лам бүх хүүхдүүдийг цуглуулаад өөрийн өргөмөл шавь-хүүгээ сонгож эхлэв. Тэр хамгийн хүчтэйг нь биш харин нүд нь хамгийн гал цогтойг нь сонгож авав.. Түүнийг Жимба — өглөг гэдэг утгатай нэртэй хүү байв. Хэр сэргэлэн хүү вэ гэдгийг баттай мэдэхийн тулд тэр түүнийг шалгахаар шийдэв.

— Хүүхдүүдээ миний таалгасан тааврыг таагаарай: «Нэг гэр бүлийн гурван охины нэгийг гэргийгээ болгохоор хүргэн болох залуу ирэв. Тэгээд тэднийг яг адил данханд, адил таглаатай бас адил хэмжээний усаар цай чанахыг санал болгов. Хэний цай түрүүлж буцалсаныг нь гэргийгээ болгоно гэв. Хэн түрүүлж цайг чанасан бэ: том, дунд эсвэл бага охин уу? Яагаад?» гэв.

Хүүхдүүд таамаглаж эхлэхэд ганцхан Жимба шууд л: Бага нь гэж хариулав.

— Яагаад?

— Яагаад гэвэл том охин нь байнга л таглааг нь авч данх руу хараад байсан, дунд охин нэг л удаа харсан, харин бага охин эгч нарынхаа замд саад болохгүй гээд тайван суусаар байсан. Таглаа авснаар уур нь замхарч ус удаан буцалсан гэв.

Ингээд Жимба Балбар ламынд амьдрах болов.

Сарын дараа шалгах хүмүүс хүрч ирэв.

— Чи соёлч хувьсгалтай яаж хөл зэрэгцэн явна? Манай агуу их Маог хэн ч хуурч байгаагүй шүү гэж ирсэн хүмүүс сүрдүүлж байв.

— Тиймээ тийм. Би та нарын зөвлөгөөг даган гэр бүлтэй болохоор шийдсэн. Эхнэр олоогүй ч хүүтэй болсон шүү гээд бяцхан Жимба руу заав.

Тэд түүн рүү хараад итгэсэн болоод гараад явав. Эсвэл зүгээр л түүнийг анхаарах сүүхээ байгаагүй байх. Залуу улс орны эрх ашгийн төлөө өөр бас их баялгийг ард түмнээс хураах ёстой, тэгээд ч «дахин хүмүүжүүлэх» дараалалд баян байсан хүмүүс, багш болон шашны хүмүүс бүгдээр зогсож байв.

Ингээд Балбар лам өвс, танаар зовж шаналж байгаа хүмүүсийг эмчилж өөрийн бүх л амьдралаа хатуу чанга ёс жаягтай өнгөрөөсөн юм.

Харин төрсөн Буряд оронд хийд дацанг сэргээж эхлэхэд, эх оронд нь түүний амь насанд аюул тулгарахгүйг Балбар лам ойлгоод туслахаар эргэн ирэв. Нэгэн өдөр түүнийг болон нэр хүндтэй хэдэн төвд лам нарыг нэгэн хөрөнгө чинээлэг гэр бүлд ном уншуулахаар урив. Лам нар өөрсдөө товолсон газраа хүрэлцэн ирэхээр тохиролцов. Тэд ирэхэд хашаан дотор нэг дайрдаг нохой хуцаж, шүлсээ гойжуулж бас шүдээ хавирч гарлаа. Нэр хүндтэй лам нарын хэн нь ч хашаа руу орж зүрхлэхгүй зогсоцгоолоо. Балбар лам ирээд лам нар луу харчихаад хаалга онгойлгоод байшин руу явав. Нохой түүнийг харангуутаа дуугаа намсгаж чимээгүй болов. “ Зам чөлөөтөй боллоо» гэж хүмүүс бодсон ч андуурчээ. Хүмүүс хашаанд оронгуут нохой гэрийн эзэгтэй түүнийг хорьтол тэдэн лүү дайрч гарлаа.

Зочид Балбар ламыг гайхлаа, дараа нь бүх л насаа ариун дагшин байдалд өнгөрөөсөн хүн ямар их хүчийг олж авдгыг ойлгоцгоолоо. Харин өргөмөл Жимба хүү энэ явдлын ачаар Оросод боловсрол олж аваад дараа нь Балбар ламаас өвс, танаар эмчлэх арга ухааныг сурч одоо хүмүүсийг эмчилдэг болсон юм.

Богд гэгээн Соп лам хоёр

Майдар бурхны хөшөөг барих нь — зорилго биш.

Энэ нь зорилгодоо хүрэх арга зам юм.

Зорилго бол боломжтой бүхий л цаг хугацаа

Энэ урт цаг хугацааны үргэлжлэх явцад

Боломжтой хичнээн хүн байна Төдий чинээ хүнд

Ач тус хүргэх явдал юм.

Сопа лам.

Нэгэн үе Дээрхийн гэгээнтэн Богд гэгээний туслах нь би байсан юм.

Дээрхийн гэгээнтэн Богд гэгээн бол өндөр настай байсан ч өөрийн өндөр насыг харгалзахгүйгээр өөдрөг буюу чадалтай нэгэн байсан юм. Түүний хажууд өөрийгөө нялх хүүхэд аятай санаж сандрал, санаа зовох болон айдас мэдрэгдэхгүй ямар нэгэн хүчтэй хамгаалалтын бүсэд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байв.

Дээрхийн Гэгээнтэн Богд гэгээн нь бүх хүмүүсийг баяр баясалтайгаар угтдаг. Тэр мөргөлчдөд санаа тавьж тэдний төлөвлөгөө болон аялалыг сонирхож, Дарамсалаар хийх аялалыг зохион байгуулахад туслахыг санал болгодог доо. Энэ хүн Буддын шашинд ач холбогдлоороо хоёр дахь хүн хэдий ч түүнтэй харьцахад энгийн бас хялбар байдаг. Тэр их сайхан сэтгэлтэйгээс гадна түүний байгаа байдалд өөрийгөө онцгой гэж цухуйлгах нэг ч зүйл байдаггүй.

Багш шавь нарын уулзалт яаж явагддагыг би дандаа сонирхдог байсан. Хүн бүхэн — нэг дор багш бас шавь байдаг. Хэрвээ Багш нь зөвийг ухаарах хэмжээнд хүрсэн бол тэр түүнийгээ хажуугаас мэдрэгдэхгүй маш өвөрмөц, гэхдээ шавь нь тэрийг маш хүчтэй мэдэрдэг үйлчилгээтэй аргаар дамжуулдаг. Би Богд гэгээнийг харж байхдаа энгийн өдөр тутмын амьдралд Бодхичиттын ойлголт (Бүх л амьд биетийн сайн сайхны төлөө гэгээрэлд хүрэхэд чиглэгдсэн ухамсар) ямар их ач холбогдолтойг ойлгож эхэлж байв. Энэ нь ямар ч дүн тавихгүй, сайн муу гэсэн ялгаагүй, өөрийнх хүнийх гэхгүйгээр нээлттэй, хайр сайхан сэтгэл, халамж болон өрөвдөх сэтгэлээр хүмүүст хандах хандлага юм. Үүнд л хүмүүсийн ихэнх хэсэг шаналж байдаг «хоёр хуваагдах», хоёрдмол байдлыг даван туулах хүч илэрдэг.

Мэдээж хэрэг хүмүүстэй ийм маягаар харьцаж сурсан хүний амьдралыг ажиглах нь өөртөө энэ чанарыг хөгжүүлэхэд хангалтгүй. Гэхдээ ийм хүнтэй харьцах нь өөрөө өөрөөсөө: «Би хэн бэ?» гэж асуух, амьдрал ба тойрон хүрээлж буй хүмүүст хандах хандлагаа дүгнэхэд хүргэдэг түлхэц болж өгдөг. Тэр нь хүмүүсийг бүхий л муу дадлаасаа салж аз жаргалтай байхыг сургаж, гүн ухааны хүнд асуултуудыг ойлгоход хялбар, хүртээлтэй хэлээр тайлбарладаг юм. Өөрийн амьдрал болон хүмүүст хандах хандлага, амьдрах хүсэл эрмэлзэл, хүмүүст өөрийн амьдралын замаа олоход ба өөртөө буддаг хөгжүүлэхэд тус болдгоороо тэр бидэнд үлгэр жишээ болдог. Үүгээрээ тэр миний хувьд Багш минь болсон.

Бас нэг гайхалтай зүйл нь би нэг ч удаа түүнийг буддизмын суртал ухуулга, шүтлэг бишрэлийн ялгааны тухай үг цухуйлгаж байгааг сонсоогүй явдал. Би аман дээрээ биш харин бодит байдалд ямар итгэл үнэмшилтэйг харгалзахгүйгээр тэвчээртэй байх бүх л хүмүүсийг хүлээн зөвшөөрхийг харсан юм. Өөртөө дээд хүчийг мэдэрч байхад хүрч л байвал гэгээрэлд хүмүүсийг янз бүрийн замаар хүрэхийг зөвшөөрдөг байх. Мөн бурханы нигүүслэлийг биднийг мэдрэхийг зөвшөөрдөг Гэгээрсэн хүмүүс манай дэлхий дээр амьдарч байдагт Багш нараа магтан сайшаая.

Нэгэн удаа бидэн дээр Сопа Ренбучи лам айлчилж ирлээ. Цай уух үеэр Богд гэгээн Сопа ламыг өөрийнхөө бэлдэх найрлагыг Майдар бурханы хөшөөн дотор хийчих гэж гуйв. Сопа лам зөвшөөрч салах ёс хийгээд яваад өглөө.

Явсных нь дараа Богд Гэгээн Сопа ламд замдаа хэрэглэх төвдийн амттангуудыг өгөөгүйгээ саналаа. Ингээд би Сопа ламын оршин сууж байсан Тушита нууц төвд очих болов. Намайг амттангуудыг барихад Сопа лам гайхан надаас асуув:

— Ийм хурдан уу? Энэ хөшөөнд хийх шун уу?

— Үгүй үгүй. Энэ Дээрхийн Гэгээнтний явуулсан амттан.

— Өө, түүнд баярлалаа гэж хэлээрэй! Гэхдээ эхлээд төвд цай уу — гээд Сопа лам хүүхэд шиг инээв, харин би түүний өөдрөг сэтгэл, хөгжилтэй байдлаар нь бахархаж ханахгүй байлаа.

Би явахаар зэхэж гадагшаа гарахдаа Сопа лам Туйсолын зан үйл хийхдээ бэлдэж байгааг харав. Тэр нүүрээ мигдэрээр хаажээ. Тэр дөнгөж очироо далайж эргэн тойрноо ариун усаар цацахад шууд л бороо орж эхлэв. Сопа лам байгаль дэлхийг ариутгах тусам л бороо ширүүсч байлаа. Надад шүхэр байхгүй байсан болохоор би суврагт зориулж барьсан саравчинд орж зогслоо. Тэндээсээ би эд шидийн зан үйл, газрыг ариутгах ус тонн тонноор орж байхыг бишрэн ажиглаж байв. Ган болж нутгийн тариаланчдын ургац сүйрч байсан болохоор тэд бороонд их баярласан нь ойлгомжтой.

Дашжамц хоол яаж бэлтгэв

Усыг нэг л удаа буцалгах хэрэгтэй

Тэгэхгүй бол түүний амин хүч нь багасдаг.

Буцалгасны дараа өдөр өнгөрвөл

Тэр үхэж хор болдог юм.

Бурядын ардын мэргэн ухаан

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гюдмед тарнийн коллежэд сургаал айлдаж байхад бид Дашжамц гэдэг монголтой таарав. Түүний төвд нэр нь «Ашиг тусын далай» гэж орчуулагддаг Таши-Гьятцо юм. Тэр хятадууд Төвдийг эзлэхээс өмнө Лхасад ирээд дараа нь Энэтхэг рүү төвдийн дүрвэгсэдтэй цуг цагаачилсан байжээ. Тэр Энэтхэгт Карнатак мужийн Хунсур дүүргийн 12-р баазад амдардаг байв. Харахад тэр жижиг биетэй жирийн л хүн. Бид ойр танилцсаны дараа түүнийг Дээрхийн гэгээнтэн Далай ламд тусгайлан хоол хийж өгдгийг мэдлээ. Ингэхийн тулд тэр гартаа модон савх барьж зөвхөн түүгээрээ л хоол хийдэг байв. Түүнчлэн хоолонд гараа хүргэдэггүй байлаа. Тогооч бидний гар бол зүгээр энгийн хүний гар болохоор ариун хүний хоолыг бузарладаг гэж үздэг нэгэн. Сургааль дууссаны дараа бид Далай Ламтай уулзсан юм. Дээрхийн Гэгээнтэн биднийг Оросын бурядууд гэж мэдээд инээж биднийг магтсан юм:

— Та нар маш сайхан хоолтой шүү! Би монголын хуушуур шиг сайхан хоол хаана ч идэж үзээгүй! гэв.

Модон савхаар хуушуур хийх ямар хэцүү бол гэж би бодлоо.

Хөх тэрлэг

Ялалт атаархал ба хорсол төрүүлдэг

Ялагдсан хүн харин хорсол болон уйтгарт амьдардаг

Ялалт ба ялагдлаас татгалзаж

Зөвхөн мэргэн хүн л тайван амьдардаг.

Будда Шагжамун

Бид жил болгон хойд Энэтхэгт байрладаг Дарамсалад Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургаалийг сонсохоор явдаг байв.

Дарамсала бол Гималайн уулын энгэрт байдаг Химачал Прадеш мужийн уулархаг газар юм. Дарамсала бүхэлдээ их тэгш бус налуутай дов гүвээтэй газар нутагт байрладаг. Тэр гурван хэсэгт хуваагддаг — Дарамсала өөрөө, түүнээс багахан дээр байрлах Маклеод Ганж ба түүнээс дээш байх — Дарамкот.

Маклеод Ганж бол хоёр гурван км урттай тосгон юм. Энд зугаалах нь их хэцүү ажил даа, байнга л чулуун шат ба огцом жингээр дээшээ гарах хэрэг гарна тэгш зам ерөөс байхгүй. Машин багагүй л явна, Маклеод Ганж бол мөргөлийн газар юм. Жуулчид ч их, ихэнхдээ Тайвань, Гонконгоос ирсэн хятадууд болон европчууд байдаг. Зам дагуу их олон гуйлга гуйсан хүмүүс бий, ихэвчлэн гар хөлгүй тахир дутуу хүмүүс байна. Жуулчид, мөргөлчид, ядуучуудыг эд шидийн хэрэгцээ нь нэгтгэдэг, тэгээд мөн энэ газар нутгийн гайхалтай гэрлэн бүрхүүл тэднийг татаж байдаг. Энд бусад Энэтхэгийн ижил хотуудыг бодвол амьдрал тайван бас чимээгүй.

Дарамсалагийн дүр төрхийн нэг чухал зүйл бол түүний дүрслэхийн аргагүй сайхан, биширмээр байгаль юм. Сүр жавхлантай уулс, сэтгэл татам солонгийн дүр зураг, бүргэд дүүлж байдаг тод-хөх тэнгэр. Энэ диваажингийн хэсэгт ирсэн хүний сэтгэлд тайван ба нам гүм байдал ноёрхдог. Ийм газар сэтгэлээ зовоох, түгшээх хүсэл төрөхгүй, тэр өөрөө л чамайг тайвшруулан, тайтгаруулж байдаг. Хүрээлэн буй орчингоор зүгээр зугаалан ахуй, агаар, нар болон ус харж цэнгэж болно. Хойд хэсэгт гэрэл цацруулсан цаст оройнууд харц булаан, гайхалтай өнгөнүүд нь нүд баясгадаг юм. Уулын агаар нь үүрийн шүүдэр шиг тунгалаг, цэвэр ба эрүүл байдаг. Цас зөвхөн ууланд л байна харин Дарамсала бол хуурай, дулаан цаг агаартай газар. Хүрээлэн буй орчин бүхэлдээ шаламгай хөдөлгөөнтэй сармагчингууд яаран, түргэн гүйж байдаг зуу зуун жилийн настай нарс, гацуураар бүрхэгдсэн байдаг. Эргэн тойронд усанд сэлж болох хүйтэн уулын горхи хүрхрээ шуугин хөгжилддөг.

Хэрвээ Багсу road замаар явбал 15 минутын дараа хажууд нь гайхалтай хүрхрээ урсаж байдаг Дармакот тосгон таарах болно. Доошлоод ирэхлээрээ хүрхрээ хавцлын ероолоор хөгжилтэй урсах гол болон хувирна. Хүрхрээгээс холгуй Дарамкотын захад Хинду сүм байрладаг. Түүний хонхны дуу нь хол ууланд ч сонсогдоно.

Маклеод Ганжагийн төв хэсэгт залбирлын хүрдтэй, үйл ажиллагаатай байгаа буддын сүм байрладаг. Гол замын дагуу түүнээс 2 км зайд гоё будсан цонхтой, хуучин оршуулгын газартай, зуун жилийн настай нарс болон том том хонхтой гэгээн Ионна Пустынникийн хуучин британийн сүм оршино. Нэгэн удаа хулгайч нар хонхыг хулгайлах гэж оролдоод 300 м л хол явж эцэст нь тэндээ хаяад явсан байдаг.

Маклеод Ганжагаас 30 мин алхаад улаан, цэнхэр загаснуудыг харж баясч болох Дал гэдэг ариун нуурын хажууд ирнэ.

Хоёр дахь мянган жил эхлэхийн өмнөх нь Дарамсалад 200 орчим Оросын буддистууд цугласан. Өдөр бүр мөргөлчид лам нартай хамт Далай ламын байрлах газрыг тойрон кора (маани уншин залбирлын хүрдийг эргүүлэн тойрох) үйлддэг байв. Энд байнга л олон тооны буддын лам нар амьдарч байдаг. Тэд дандаа л улаан хүрэн өнгөтэй хувцас хунар өмсдөг. Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургааль эхлэхэд тэд эгнээнд орон нэг улаан хүрэн өнгөтэй голын давалгаа болон хувирдаг.

Нэгэн удаа алба эхлэхээс өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэдэн мянган лам нарын дунд, сайн харах боломжгүй зайд сууж байсан нэгнийг зааж босохыг хүсэв. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн түүнийг донгакаа (төвдийн лам нарын хувцас) үзүүлэхийг хүсэхэд тэр уламжлалт ламын хувцасны оронд хөх тэрлэг өмссөн байж ичгэвтэр байдалд орлоо. Гелугэд уламжлалд хувцас өмсөх дэг журмыг их хатуу чанд мөрддөг юм. Энэ лам түүнийг уламжлалаасаа бага зэрэг ухарсаныг хэн ч анзаарахгүй байх гэж найдаж байв. Ялангуяа тэр улаан хүрэн нөмрөгөөр түүнийгээ далдалсан байхад. Гэсэн ч Далай лам ямар нэгэн гайхалтай байдлаар үүнийг хараад ичсэнээсээ болж бараг уйлж байсан дуулгаваргүй ламыг сахилга дэг журам зөрчсөн гэж зэмлэв. Тэр өвгөдөөс тэр аль сүмээс ирсэн лам бэ гэж асуухад Дрепунг Лосалинг сүмийх гэж хэлэв. Дээрхийн Гэгээнтэн энэ сүмийн дэг журам сахиулагчийг дуудан авчирч түүнийг сахилга дэг журмыг илүү хатуу чанд сахиулж байхыг сануулав. Дараа нь:

— Энэ ламыг битгий хөөгөөрэй. Удахгуй тэр засрах болно гэж нэмж хэлэв.

Үүнээс хойш өвөл Дарамсалад хичнээн хүйтэн байсан ч бүх лам нүцгэлсэн гартай явдаг болжээ. Тойроод цас орсон байсан ч тэр шүү.

Линг Ренбучи Америкт

Жинхэнээсээ ухаалаг хүн бол

Үхлийг ялан дийлж энэ ертөнцийг орхидог.

Будда Шагжамун

Гэгээн Кябже Ёнгзин Линг Доржечанг (1903—1983) Дээрхийн Гэгээнтэн 14 Далай ламын ахлах багш байсан юм. Түүний эх Сонам Декий Төвдийн нийслэл Лхасаас баруун хойд зүгт байрлах Чакрамсамвары гэдэг ариун газар түүнийг төрүүлсэн байна.

Хятадууд Төвдийг эзлэн авсны дараа тэр Энэтхэг рүү зугтсан. Тэнд тэр Дээрхийн Гэгээнтэнд үргэлжлүүлэн багшилсаар байсан. Цаг хугацаа өнгөрөхөд дэлхий даяар буддизм дэлгэрч түүний их багш нарыг лекц уншуулах гэж урьдаг болов. Ингэж Линг Ренбучийг Америк Европт урьсан юм. Линг Ренбучийг Америкт, тухайлбал Нью-Йоркт айлчлах үеэр нэгэн жижиг сонирхолтой зүйл тохиолдсон юм. Угтаж байсан хүмүүс хүрч ирэх цагийг андуурч үүнээс болоод Линг Ренбучи хотын дунд ганцаараа үлдсэн байна.

Линг Ренбучи хэсэг бүлэг төвд хүмүүстэй түүний бодож байснаар холгуй орших Төвд Хаусыг зорьж байжээ. Төвд хүмүүсийн хэн нь ч англи хэл мэддэгүй байсан болохоор хүнээс зам асуух боломжгүй байв. Тэгэхлээр нь Линг Ренбучи өөрийн туслах нараас Төвд Хаусын зургийг гуйж авав. Зургаа аваад хаанаас ч юм бүү мэд гарч ирсэн жижигхэн шар шувууг дуудлаа. Шувуу түүний мөрөн дээр аймшиггүйгээр суулаа. Линг Ренбучи шувуунд зургийг үзүүлэв. Тэр хэдэн метр газар нисээд дуугарч утас нь дээр суугаад өгөв. Бүх хүмүүс түүний зүг явлаа. Төвд хүмүүс нисэж буй шувууны араас хагас хороолол газар яваад булан тойроход очих газар нь харагдаж байв.

Үүнтэй ижил гайхалтай түүхүүд Линг Ренбучитэй нэг хоёр удаа биш, харин хүмүүст туслалцаа хэрэгтэй болох бүрт тэр өөрийнхөө чадварыг хэрэглэж байдаг гэж ярьдаг юм.

Батмөнх лам хоёр эмнэлэгт

Өөрийн богино амьдралыг

Үүрдийнх гэж битгий бод

Явах цаг ирэхлээр

Өөрийн сайн үйлээ тоолоорой.

Буряд ардын зүйр үг.

Нэгэн удаа алс хол Сибирьт «Нэгдмэл Орос Улс» — ын төлөөлөгч цэргийн дарга Батмөнх азгүйтэв. Тэр салхинд цохиулжээ. Дархлаа суларч тэр хүчтэй ханиаж эхлэв. Тэр их өндөр, бие бялдар сайтайгаас гадна Василий Иванович Чапаевынх шиг сахалтай байв. Тэр Оросын хаанд үнэнчээр зүтгэж эх орныхоо хилийг хамгаалахад сахилга бат, зоригоороо алдаршсан бурядын казакуудын үр удам байх.

— Эмнэлэгт очих хэрэг гарах нь — гэж Батмөнх битүү хамраараа бувтнав.

Эмнэлэгт түүнд W135 гэдэг менингитийн бүлгийн аюултай вирус илэрчээ. Энэ вирус нь цусны эргэлтийн системд аль хэдийн орчихсон байв. Үүнээс үүдэн вирус тархинд нэвтрэн орох аюул тулгарлаа:

— Ойлгомжтой, энэ бол септицемия (цусны хордлого) байна, — гэж удаан үзсэний дараа өвчтөн рүүгээ найдлага муутай харцаар нүдний шилээ янзлангаа хараад эмч тайлбарлав, — Гэхдээ санаа зовох хэрэггүй, энэ вирус зургаан хүний нэгний бие организд байж байдаг. Таныг эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гэв.

Эмчийн онош Батмөнхийг сэтгэлээр унахад хүргэв, учир нь тэр ханиалгахаас илүү хүнд өвчнөөр өвдөж байгаагүй, багаасаа маш сайн, чийрэг биетэй гэдгээрээ ялгарч иржээ. Эмнэлэгт хэвтэхийг бүү хэл тэр эмчтэй ч урд нь уулзаж байгаагүй нэгэн.

Цэргийн даргыг эмнэлэгт хэвтүүлж антибиотик уухыг зөвлөв. Долоо хоног өнгөрөхөд түүний биеийн байдал дээрдсэнгүй харин муудсаар. Амаараа амьсгалах нь тун тааламжгүй байлаа. Унтаж байхад нь тэрэнд агаар дутагдаж амьсгаа боогдсоноос болоод тэр байнга сэрдэг байв. Тэр гачигдал, хатуу хүнд байдалд дассан хэдий ч тэрэнд тарган хонины махаар хийсэн шөл, гэрийн лапша хэд хэдэн удаа зүүдлэгдлээ.

Бүх хүмүүс их хүндэтгэлтэйгээр хандаж байсан хөгшин лам түүний өрөөний хөрш болж таарлаа. Тэр их хүнд өвчтэй байсан ч байнга л арц асаан залбирч байдаг байв.

— Эрхэм минь, туслаарай, — гэж Батмөнх гуйлаа, яагаад гэвэл тэр хар багаасаа л буддын залбирлын хүчинд итгэдэг байжээ.

— Оролдож болох л юм, гэхдээ эрүүл болох нь зөвхөн бидний хамгаалагчдын гарт байгаа, — гэж хөгшин лам хариулав.

Дараа нь тэр Батмөнхийн орны хажууд суугаад гартаа эрхээ барин маани уншиж эхлэв. Батмөнх янз бүрийн үйлчилгээг их удаан хүлээж байгаад унтаад өгчээ.

— Пүү, — гэж лам чанга дуугарахад Батмөнх цочин сэрлээ. Ингэхдээ тэр Батмөнхийн хамрын уг руу тамшаалан нулимав. Гэнэтийн явдлаас болж Батмөнх хөшиж орхив, түүнийг — бааштай шинэ цэргүүдийн аянгыг — хэн ч нулимж байгаагүй юм. Гэхдээ юу хэлэхэв, өөрөө гуйсан юм чинь.

«Энэ бүгдийг би дэмий л сэдэж дээ», — гэж Батмөнх бодоод харин чангаар:

— Баярлалаа, гэгээнтэн минь! — гэж хэлэхэд түүний хоолойноос гарч буй дуу нь цэвэр тэр дахиад л чөлөөтэй ярьж чадаж байгаа нь их сонин байв.

Тэр эмчийн үзлэгийг хүлээх ч үгүй баяртайгаар гэр лүүгээ явлаа. Зүгээр л хувцас хунараа хумиад өөрийн цэргийн байрандаа явж байгаа юм шиг чанга алхан гудамж руу гарлаа. Зөвхөн хацар дээрээ сэвхтэй залуухан сувилагч түүний араас:

— Хөөе, өвчтөөн та хаашаа явах нь вэ? Та гадаа гарч болохгүй шүү дээ! Гэв

— Би өвчтөн биш болсоон. Тийм болохоор өөр хүмүүсийг эмчил.

— Юун өвчтөн биш болсон гэж? Эмч таныг орноосоо ч босч болохгүй гэсэн

— Чи эмч (врач) гэдэг үгийг ямар үгнээс үүссэнийг мэдэх үү?

— Үгүй, ямар үгнээс? — гэж сувилагч гайхан асууллаа.

— Эмч гэдэг үг (врач) худлаа ярих (врать) гэсэн үгнээс үүссэн, — гэж түүнийг цэргийн дарга гайхшруулав.

Үүнээс хойш тэр хэзээ ч дахин өвдөөгүй ба лам нарыг харахаараа дандаа босч номхон зогсолтоор зогсдог болсон юм.

Түнхлийн Сан

Хүслээр баригдсан, Бардам сэтгэл,

Цэнгэлээр олзлогдсон бүрхэг цаг үеийн

Их нүгэл үйлдээд сансарыг давахын тулд

Өөрийн завиа битгий устга

Бурядын зүйр цэцэн үг

Түнхлийн дацанд хувьсгалын өмнө ийм нэгэн ёс байжээ: ган болоход ард олон бүгдээрээ лам нартай цуг гудманд гарч газрын сахиусыг тахих үйл хийдэг байв.

Энэ ёс жаягийн хамгийн чухал зүйл нь «сан», төвдөөр бол «буб» гэж нэрлэдэг хөгжмийн хос тавагнууд юм.

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.